Нүүр УБТЗ ХНН Орон сууц захиалагчид ирэх сарын 1-нээс өмнө урьдчилгаагаа төлөх шаардлагатай
УБТЗ ХНН

Орон сууц захиалагчид ирэх сарын 1-нээс өмнө урьдчилгаагаа төлөх шаардлагатай

G.Press 8 сарын өмнө 104 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

УБТЗ ХНН-ийн ОСТК-ийн наймдугаар сарын 27-ны хурлаар төмөр замчдыг ипотекийн зээлээр орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Замын-Үүд, Сайншанд, Багахангай зангилаадад барьж эхэлсэн орон сууцны төслүүдийн санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх ажлыг зохиоэ байгуулах чиглэлийг зангилаадын орон сууцны комисст үүрэг болгожээ.

Дээрх зангилаадад орон сууц захиалсан төмөр замчид энэ сарын 15-ны дотор урьдчилгаа төлбөрийн 15, аравдугаар сарын 1-ний дотор 30 хувийг бүрдүүлж гүйцэтгэгч компаниудын дансанд шилжүүлж, гэрээгээ баталгаажуулсан захиалагч орон сууцны компанитай захиалгын гэрээгээ байгуулах аж.

Одоогийн байдлаар, Багахангай зангилаанд барьж буй 40 айлын орон сууцны суурь, зоорийн давхар, гуравдугаар давхрын каркас, дөрөвдүгээр давхрын арматурчлал хийгдсэн буюу 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Сайншанд зангилааны 180 айлын орон сууцны зоорь, А, Б блокийн наймдугаар давхрын каркасыг хийснээр барилгын явц 50 хувьтай үргэлжилж байна. Замын-Үүд ипотекийн 108 айлын орон сууцны Б блокын өрлөг нь эхэлсэн бол А блокийн зоорийн давхрын хана, баганын арматурчлалын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Эдгээр орон сууцанд санал өгсөн ажилтнуудын дийлэнх нь урьдчилгаагаа төлж, гэрээгээ байгуулаагүй тул энэ сарын 8-наас Замын хэмжээний төмөр замын ажилтнууд, ахмадуудад нээлттэй санал болгож байгаа аж. Харин аравдугаар сарын 1-нээс орон нутгийн зах зээлд санал болгох юм байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.