Нүүр МТЗ Орон нутгийн иргэдийг сургаж, ажлын байраар хангана
МТЗ

Орон нутгийн иргэдийг сургаж, ажлын байраар хангана

G.Press 13 цагийн өмнө 16 үзэлт 0 сэтгэгдэл

“Монголын төмөр зам” ТӨХК говийн бүсийн хөгжлийг дэмжих, орон нутгийн иргэдийг төмөр замын мэргэжлээр сурган бэлтгэж, тогтвортой ажлын байраар хангах зорилгоор “Говьдоо ажиллая” нээлттэй өдөрлөгийг Өмнөговь аймгийн Даланзадгад, Номгон, Баян-Овоо, Ханбогд, Манлай суманд, зохион байгуулаад байна.

Өдөрлөгүүдийн үеэр иргэдэд компанийн үйл ажиллагаа, төмөр замын мэргэжлүүдийн онцлог, төсөл, хөтөлбөр, ажлын байрны боломжийн талаар мэдээлэл өгч төмөр замын мэргэжлээр сурч, ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэн, сонгон шалгаруулалтад хамруулсан байна.

Энэ бүхний үр дүнд орон нутгийн 400 иргэнийг мэргэжлийн сургалтад хамруулж, ажлын байраар хангах боломж бүрдэх юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.