Нүүр Гадаадын төмөр зам Орчин үеийн төмөр замын сүлжээг байгуулна
Гадаадын төмөр зам

Орчин үеийн төмөр замын сүлжээг байгуулна

G.Press 3 сарын өмнө 95 үзэлт 0 сэтгэгдэл

 

Хятад улсын төмөр зам 2030 он гэхэд урт нь 180 мянган км-т хүрэх ба үүнд өндөр хурдны төмөр зам ойролцоогоор 60 мянган км болох аж.Ингэснээр дэлхийн хэмжээний орчин үеийн төмөр замын сүлжээг бий болгоно гэж үзэж байна. Үндэсний эдийн засгийн амин чухал хэрэгцээ болох төмөр зам нь нийгмийн хөгжлийг дэмжих, эдийн засгийн бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хятадын XIV таван жилийн төлөвлөгөөний хугацаанд Хятад улс үндэсний стратеги, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг идэвхтэй дэмжиж, төмөр замын барилгын ажлыг шинжлэх ухаанч, өндөр чанартай, үр ашигтай байдлаар ахиулж байгаа гэв.  Улс даяар үйл ажиллагаа явуулж буй төмөр замын урт 146300 километрээс 165000 километр болж, 12.8 хувиар өссөн бол өндөр хурдны төмөр замын урт 37900 километрээс 50400 километр болж, 32.98 хувиар өссөн байна. Хятад улс дэлхийн хамгийн том, хамгийн дэвшилтэт өндөр хурдны төмөр замын сүлжээг амжилттай байгуулж, төмөр замын тээврийн салбарт саад бэрхшээлтэй үе шатнаас үндсэндээ дасан зохицох боломжтой үе шат руу түүхэн шилжилтийг хийсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.