Нүүр Гэгээн анир Өөрөө өөртөө гэрэл бол
Гэгээн анир

Өөрөө өөртөө гэрэл бол

G.Press 1 жилийн өмнө 137 үзэлт 0 сэтгэгдэл

 

Буддаг биеэ орхин одохынх нь өмнө шадар шавь Ананд нь түүний хөлд сөхөрч уйлжээ. Будда "Ананд аа, уйлах хэрэг юу байна" гэхэд тэрбээр "Та биднийг орхин одох гэж байна. Би таныг 40 жил сүүдэр мэт дагасан ч гэгээрч амжсангүй. Гэрэл гэгээ, итгэл найдвар болсон таныгаа одохоор би эргээд л түнэр харанхуйд унах нь" гэжээ. Хариуд нь будда инээмсэглээд, "Санаа зоволтгүй ээ, би чиний гэрэл гэгээ биш, гэрэл чамд өөрт чинь байгаа. Өөрөө өөртөө гэрэл бол" гэжээ.

Хүн гэдэг өөрөө өөртөө гэрэл гэгээ, аз жаргал, алив сайхан бүхэн нь гэдгийг бид дотоод ертөнцөө чимээлж л олох боломжтой бөгөөд гаднаас мянгантаа эрээд хэрэггүй ажээ. Өөрийн сэтгэлийн урсгалыг хэдий чинээ зөв залж чадна тийн хэрээр аз жаргалаа олно.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.