Гуравдугаар сард зурмагийн 103 тасалдал бүртгэгджээ. Тодруулбал, ачааны галт тэрэгний өнгөрүүлэлтээр 73, явуулалтаар 19, зорчигчийн галт тэрэгний өнгөрүүлэлтээр ес, явуулалтаар хоёр тасалдал гарчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад галт тэрэгний тоо 27.7 хувиар өссөн боловч зурмагийн тасалдлын тоо 53 нэгжээр нэмэгдсэн нь хангалтгүй үзүүлэлт гэж зурмаг шинжээчид дүгнэжээ. Энэ оны эхний гурван сард нийт 284 тасалдал гарчээ. Үүнийг өнгөрсөн оны эхний улиралтай харьцуулахад тасалдлын тоо 120 нэгжээр өссөн дүн юм.