Видео
Өнгөрсөн онд Хятад-Европын чиглэлд 70 мянга гаруй ачааны галт тэрэг Казахстанаар дамжин өнгөрчээ
2013 оноос хойшхи 10 жилийн хугацаанд Алашанькоу-Достык хилийн гарцаар 36.600, 2016 оноос хойш Хоргос хуурай боомтоор 33.400 гаруй галт тэрэг тус тус Европын орнууд руу болон Хятад руу ачаа тээвэрлэв.
Хятад улс хил дамнасан тээврийнхээ үр ашгийг дээшлүүлэхийн тулд хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлж, технологийн процессийг оновчтой болгосны үр дүнд аж үйлдвэрийн төвүүдээ Европын зах зээлтэй амжилттай холбож, үр өгөөжийг нь хүртсээр байна.
