УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн Ийгл телевизийн Зочны цагт оролцож салбарынхаа талаар ярьлаа.
УБТЗ өнгөрсөн онд 32.4 сая тонн ачаа тээвэрлэжээ. УБТЗ-ын дүрмийн санг өсгөх хэлэлцээрт 2023 оны зургадугаар сард хувь нийлүүлэгч талууд гарын үсэг зурснаар дүрмийн сан 167.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, тус нийгэмлэг өргүй болжээ. Улмаар техникийн шинэчлэлт хийх, томоохон хөрөнгө оруулалт босгох боломжтой болсон.