Оросын төмөр замын Ерөнхий захирал О.В.Белозёров танилцуулгын үеэр хэлэхдээ, Москва Санкт-Петербург хооронд явах өндөр хурдны галт тэрэгний гаднах талаас харагдах байдал хар саарал өнгөний хослолыг сонгож, толгойн хэсгийг улаанаар тодруулж өгсөн. Хэмжээний хувьд хурц нарийн хэлбэртэй, нийт 8-16 вагонтой, галт тэрэгний дээд хурд нь 400 км/ц хүрнэ гэж үзвэл Москва- Санкт-Петербург хооронд зорчих хугацаа 2 цаг 15 мин болж багасна.
2027 оноос нэвтрүүлэхээр төлөвлөж буй галт тэрэгний бүтээн байгуулалтыг Оросын төмөр замын “Синара” групптэй хамтран боловсруулж, улмаар Трансмашхолдингтэй хамтран Уралын зүтгүүрийн үйлдвэрийн талбайд өндөр хурдны шугамын хөдлөх бүрэлдэхүүн үйлдвэрлэх төслийн тэргүүлэх гүйцэтгэгч юм. Мөн барилга барих бэлтгэл ажлыг хангаж, “Синара” группийн төлөөлөл Зеленоградад өндөр хурдны галт тэрэг үйлдвэрлэх шинэ үйлдвэр барьж болохыг мэдэгдсэн байна.
Энэ сарын 15-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин уг бүтээн байгуулалт эхлүүлэх ёслолд оролцож, Тээврийн Яамны Сайд В.Савельев танилцуулахдаа: Өндөр хурдны шугам барих гэрээг ЗГХЭГ-аар батлуулж байна. Сбербанкны тэргүүн Г.Греф хэлэхдээ “Өндөр хурдны шугам барих бүх санхүүжилтийн механизм бэлэн болж, уг төсөлд манайхаас гадна “Внешэкономбанк”, банкууд болон төрийн бус тэтгэврийн сангууд оролцох юм гэж тайлбарласан байна.