Нүүр УБТЗ ХНН Онц хөдөлгөөнчин тэмдгээр шагналаа
УБТЗ ХНН

Онц хөдөлгөөнчин тэмдгээр шагналаа

G.Press 7 сарын өмнө 110 үзэлт 0 сэтгэгдэл

 

“УБТЗ” ХНН-т гурав дахь дахь жилдээ ажиллаж буй, “Улхын-Овоо” зөрлөгийн жижүүр М.Оюунзул галт тэрэгний ноцтой осол, сүйрэл гарахаас сэргийлж ажиллажээ. Тэрбээр энэ оны наймдугаар сард зөрөн өнгөрч байсан галт тэрэгний гар тоормосны суурь нь гагнаасаараа хугарсан байсныг илрүүлж, улмаар зүтгүүрийн бригадад мэдэгджээ. Ингээд яаралтай арга хэмжээ авч, их хэмжээний хохирол учрахаас сэргийлж чадсан байна. М.Оюунзул өмнө нь буюу энэ оны хоёрдугаар сард мөн адил галт тэрэгний гэмтлийг илрүүлж байсан аж.

Өнөөдөр түүний гавьяаг үнэлж “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр шагналаа. 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.