2024 онд Монгол Улсын төмөр замын сүлжээгээр 45.5 сая.тонн ачаа тээвэрлэх зорилт дэвшүүлсэн. Үүнээс “Тавантолгой төмөр зам” ХХК  зургаан сая тонн ачаа тээвэрлэхээр зорилт тавин ажиллаж байгаагаас  он гарснаар нийт 476.9 мянган тонн ачаа тээвэрлээд байгаа аж.

Тус компани Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Цогтцэций төмөр замаар 2024 оны гуравдугаар сарын 08-ны өдөр нийт 10 галт тэрэг аялж, 18.216.48 тн ачааг тээвэрлэлээ. Энэ нь тус компанийн хэмжээнд төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эхэлснээс хойш хамгийн их ачааг тээвэрлэсэн тайлант хоног боллоо. Экспортын нүүрс, сайжруулсан түлшний түүхий эд, амоный нитрат, нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасралтгүй, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган зохион байгуулж байгаа юм байна.  2024 онд ачаа тээвэрлэлтийг төлөвлөсөн хэмжээнээс давуулан биелүүлсээр байгаа аж.