Өнгөрсөн онд дижитал хөрөнгийн зах зээл уналтад орсноос хойш крипто компаниуд ажилтнуудаа цомхотгох арга хэмжээг үргэлжлүүлсээр байна. Ингэснээр он гарснаас хойших таван долоо хоногт цомхотголд оруулсан ажилтнуудын тоо хэдэн мянга хүрчээ. Тухайлбал: “blockchain.com” платформ ажиллах хүчнийхээ 28 хувийг буюу 110 ажилтнаа цомхотгосон байна.
Харин “Coinbase” компани нэгдүгээр сарын 10-нд ажиллах хүчнийхээ 20 хувийг буюу 900 гаруй хүнээ цомхотгожээ. Мөн крипто арилжааны “Genesis” компани ажилтнуудынхаа 60 хувийг цомхотгосон аж.
Эдийн засаг уналтад орох эрсдэл нэмэгдсэнээр технологийн салбарын компаниуд нэгдүгээр сард 30 мянган ажлын байраа цомхотгоод байгаа юм.
Түүнчлэн “Alphabet”, “Meta”, “Amazon” зэрэг технологийн томоохон компаниуд ч хэдэн мянган ажилтнаа цомхотгоод байна.
Крипто арилжааны биржүүд дунд “Crypti.com”, “Coinbase”, “Кraken” компаниуд 2022 оноос хойш хамгийн олон тооны ажилтнаа цомхотгоод байгаа юм.