Нүүр УБТЗ ХНН Он гарсаар галт тэрэг солилцоо хэвийн байна
УБТЗ ХНН

Он гарсаар галт тэрэг солилцоо хэвийн байна

G.Press 4 сарын өмнө 152 үзэлт 1 сэтгэгдэл

 

 

                          Энэ оны хоёр дахь долоо хоногийн Замын даргын нэгдсэн хурлыг Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков удирдлаа. Өнгөрсөн долоо хоногт Зүтгүүрийн аж ахуйн албанд тооцогдсон хоёр гологдол гарсан байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 6-ны 17.04 цагт Амгалан өртөөнд ирсэн зорчигчийн галт тэрэгний ТЭ33АС-1003 илчит тэрэгний түлшний рермостат гэмтэл гарч тусламж авчээ. Мөн 8-ны өдөр Улаанбаатар Татах хэсэгт орж ирсэн М62УММ-005 илчит тэрэгний нэгдүгээр хос дугуйн голын хүзүү МОП суух хэсгээр тасарсан байсныг засварчин илрүүлжээ. Замын даргын зөвлөх Р.Раш үүнийг маш ноцтой асуудал гэдгийг онцлоод өмнө нь төлөвлөгөөт засварт орсон эсэхийг нь тодруулахад Тээврийн ханалтын албаны дарга Д.Батдорж “Завод засварт орж, бүрэн магадлагаа хийсэн дугуй байсан. Тиймээс их засварт орсон бусад хос дугуйнд ч үзлэг шалгалт хийх шаардлагатай” гэв. Энэ хүрээнд Зүтгүүрийн аж ахуйн албанаас комисс ажиллуулж, тодорхой шалтгааныг олж тогтоож, металлын чанарыг ШУТИС-ийн лабораторид шинжлүүлэх шаардлагатайг Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн үүрэг болголоо.  

Дутагдлын хувьд Зүтгүүрийн аж ахуйн албанд найм, бусдаар хоёр, нийт 10 дутагдал бүртгэгджээ.

Орон нутгийн 254100, транзит 117200, экспорт 236800, импорт 105000 тонн буюу нийт 713100 тонн ачаа тээвэрлэсэн байна.

Тайлант долоо хоногт “Багануур” ХК 85 вагон дутуу буюу 1883, “Шивээ-Овоо” ХК 22 вагон дутуу 1146, “Шарын гол” ХК 150 вагон дутуу 469 вагон ачжээ. Эдгээр нь уурхайн ачилт удааширсан, сэлгээний илчит тэрэг болон техник эвдэрсэн зэрэг шалтгаан хэлсэн байна. Тиймээс нөхөж ачих тухай албан тоотыг эдгээр компанид хүргүүлж буйгаа Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Б.Мөнхтулга танилцууллаа. Харин “Эрдэнэт” үйлдвэр 10 вагон илүү буюу 217 вагон ачжээ. 

Оны эхнээс 8-ныг дуустал 798500 тонн ачаа тээвэрлэсэн бол 558100 тонн ачаа ачсан байна.

Галт тэрэг солилцоо Замын-Үүд-Эрээний өргөн царигаар тайлант долоо хоногт 112 галт тэрэг /700.5 вагон/ хүлээн авч, 112 галт тэрэг /695 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 16 галт тэрэгт хүрчээ.

Нарийн царигаар 53 галт тэрэг /396.2 вагон/ хүлээн авч, 52 галт тэрэг /398.4 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 7.4-7.5 галт тэрэг болов.

Сүхбаатар-Наушкиар 57 галт тэрэг /386.7 вагон/ хүлээн авч, 55 галт тэрэг /352.2 вагон/ хүлээлгэн өгч, хоногт дунджаар 7.8-8.1 галт тэрэг солилцжээ.

Тайлант долоо хоногт чингэлгийн 78 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос зургаагаар илүү, оны эхнээс нийт 86 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 16 галт тэргээр давсан байна. Замын-Үүд Шилжүүлэн ачих анги транзитын 2296, импортын 487 чингэлэг шилжүүлэн ачсан нь өмнөх долоо хоногоос транзит 383 чингэлгээр давж, импорт 43 чингэлгээр буурчээ. Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 594 чингэлэг, 1879 вагон ачаа байгаа аж.

Мөн хурлаар Вагоны аж ахуйн албаны дарга Л.Болд ажлаа танилцууллаа. Өнгөрсөн онд тус алба УБТЗ ХНН-ийн болон бусдын вагон засварын төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр 100 хувь биелүүлжээ.

Хурлын төгсгөлд Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков сул зогсолтын тарифтай холбоотой тушаалыг ойрын хугацаанд хийж дуусгах, зүтгүүрүүдийг элсээр бүрэн зэхэх, Засгийн газраас түлшний нөөц сав нэмэгдүүлэхээр яригдаж байгаа тул Тээвэр зохион байгуулалтын алба, Худалдан авах ажиллагаа, борлуулалтын алба энэ талд хамтран ажиллаж, түлшний саваа нэмэгдүүлэх шаардлагатай эсэхийг судлан гаргах зэрэг үүргийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.

 

М.Наранболд

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.

Сэтгэгдлүүд

1 сэтгэгдэл байна.

Зочин 4 сарын өмнө
Осолдсон зүтгүүрийг нисдэг тэрэг даадаг. Нисдэг тэрэг зүтгүүрээс хөнгөн ч мотор нь илүү хүчтэйдээ дааж байна. Платон улс орныг хөлөгтэй зүйрлэсэн байдаг