Өнгөрсөн Баасан гарагт тавдугаар сар болон оны эхний таван сарын зурмагийн дүнг хэлэлцлээ. Энэ оны эхний таван сарын галт тэрэг явуулалт, өнгөрүүлэлтийг урд оны мөн үетэй харьцуулбал, зорчигчийн галт тэрэгний явуулалт 280 нэгжээр буурч, тасалдал есөн нэгжээр өсөж, зурмаг 99.4 хувиар биелжээ. Мөн зорчигчийн галт тэрэгний өнгөрүүлэлт 283 нэгжээр буурч, тасалдал 36 нэгжээр өсөж, биелэлт 98.0 хувьтай дүгнэгдлээ. Харин ачааны галт тэрэгний явуулалт 2781 нэгжээр, тасалдал 52 нэгжээр тус тус өсөж, биелэлт 99.8 хувьтай байна. Мөн ачааны галт тэрэгний өнгөрүүлэлт 968 нэгжээр, тасалдал 93 нэгжээр тус тус өсөж, зурмаг 97.0 хувиар биелсэн дүнтэй байна.
Галт тэрэгний зурмагийн тасалдлыг 100000 тн/км-д оногдох байдлаар авч үзвэл жилийн эхэнд зургаан нэгж байсан бол тавдугаар сард дөрвөн нэгж болж, хоёр нэгжээр буурсан нь хөдөлгөөний аюулгүй байдалд нааштай үр дүн гарч байна гэж дүгнэгдэв.
