Нүүр Гадаадын төмөр зам Өмнөд Солонгос өндөр хурдны галт тэрэг туршив
Гадаадын төмөр зам

Өмнөд Солонгос өндөр хурдны галт тэрэг туршив

G.Press 4 сарын өмнө 146 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Өмнөд Солонгос хурдаараа дэлхийд хоёрдугаарт орох, шинэ үеийн өндөр хурдны галт тэрэгний үндсэн технологийг боловсруулж дууссанаа зарлалаа.

Одоогоор цагт 370 км зайг туулах чадвартай энэхүү технологийг улам боловсронгуй болгосноор EMU-370 гэдэг нэртэй энэхүү галт тэрэгний дээд хурд нь 407 км/цаг болох юм. 2022 онд Солонгосын төмөр замын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хэрэгжүүлсэн энэ төсөлд нийт 22.5 тэрбум вон /15.23 сая ам.доллар/ зарцуулсны 18 тэрбумыг нь улсын төсвөөс, 4.5 тэрбумыг нь хувийн хэвшлээс гаргасан талаар тус улсын Тээврийн яамны мэдээлэлд дурджээ. Өндөр хурдны галт тэргийг ирэх оноос үйлдвэрлэж эхлэх аж. 2031 оноос хойш арилжааны зорилгоор олноор нь үйлдвэрлэх юм байна. Солонгосын EMU-370 хурдны галт тэрэг нь Хятадын CR450 галт тэрэгний дараа дэлхийд хурдаараа хоёрдугаарт бичигдэж байна. Ташрамд дурдахад, өнөөдөр Франц, Герман, Японд ашиглагдаж буй цахилгаан галт тэрэгнүүдийн дундаж хурд 320 км/цаг байгаа юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.