Бага, дунд орлоготой орнуудын гадаад өрийн байдал сүүлийн 10 жилийн хугацаанд эрс нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөөс нь давж байгаа нь ихээхэн түгшүүр төрүүлж байна. Гадаад өрийн хэмжээ хамгийн хурдацтай өссөн ядуу орнуудын хувьд нөхцөл байдал бүр ч дор байна. Түүгээр ч зогсохгүй Олон улсын хөгжлийн ассоциацийн нөөцөд хамрагдах боломжтой бага орлоготой олон орны өрийн эмзэг байдал улам даамжирч байна.
Бага, дунд орлоготой орнуудын хамгийн том зээлдэгч
Хятад улс сүүлийн 20 жилийн хугацаанд хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орнуудын нэг байсан бөгөөд үндэсний нийт орлогын жилийн дундаж өсөлт нь 13 хувиас давсан байна. Түүнчлэн, Өмнөд Азийн орнуудын Хятадад төлөх гадаад өр 2012 онд 6.4 тэрбум ам.доллар байсан бол 2022 онд 42.9 тэрбум ам.доллар болж, ойролцоогоор долоо дахин нэмэгдэж, гуравны хоёрыг Пакистан дангаараа эзэлж байна. Тайланд дурдсанаар, Хятадын өрийн дийлэнх хэсгийг газрын тос олборлогч орнууд, Сахарын цөлөөс өмнөх Африкийн ашигт малтмалаар баялаг орнууд болон Хятадын "Бүс ба Зам" санаачилгатай холбоотой хөрш зэргэлдээ орнууд бүрдүүлжээ.
Хятадад хамгийн их өртэй таван улс
5. Кени
Хятадад төлөх нийт гадаад өр (2022): 6.69 тэрбум ам.доллар.
Энэтхэгийн далайн эрэг бүхий Зүүн Африкийн улс бөгөөд Араб, Азийн бүс нутгийг Африктай холбосон түүхэн чухал боомтуудтай. Тус улс 2022 онд Хятадад нийт 6.69 тэрбум долларын гадаад өртэй байсан.
4. Этиоп
Хятадад төлөх нийт гадаад өр (2022): 6.82 тэрбум ам.доллар.
Этиоп бол жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байна. Африкийн далайд гарцгүй орон бөгөөд 2022 онд Хятадад төлөх нийт гадаад өр нь 6.82 тэрбум долларт хүрсэн.
3. ШриЛанк
Хятадад төлөх нийт гадаад өр (2022): 8.84 тэрбум ам.доллар.
ШриЛанк бол Энэтхэгийн далай дахь арлын орон юм. Энэтхэгийн далайг дайран өнгөрөх далайн замын уулзвар дээр стратегийн чухал байршилд байрладаг. ШриЛанк 2022 онд Хятадад нийт 8.84 тэрбум долларын гадаад өрийн өртэй байсан.
2. Ангол
Хятадад төлөх нийт гадаад өр (2022): 20.98 тэрбум ам.доллар.
Ангол бол баруун өмнөд Африкийн улс бөгөөд Хятадад хамгийн их өртэй орнуудын жагсаалтын хоёрдугаарт ордог. Тус улс 2022 онд Хятадад нийт 20.98 тэрбум ам.долларын гадаад өртэй болсон.
1. Пакистан
Хятадад төлөх нийт гадаад өр (2022): 26.60 тэрбум ам.доллар.
Пакистан нь 2022 онд Хятадад төлөх нийт гадаад өр 26.60 тэрбум ам.долларт хүрч, Хятадад хамгийн их өртэй улсболсон. Өмнөд Азийн бөгөөд Хятад, Энэтхэг, Афганистан, Иран зэрэг улсуудтай хөрш зэргэлдээ оршдог улс юм.
Эх сурвалж: Insider Monkey
itoim.mn
