Нүүр Гадаадын төмөр зам Олон улсын зорчигч тээврийн галт тэрэг дахин ашиглалтад орно
Гадаадын төмөр зам

Олон улсын зорчигч тээврийн галт тэрэг дахин ашиглалтад орно

G.Press 11 сарын өмнө 134 үзэлт 0 сэтгэгдэл

 

Хятад, Вьетнамын төмөр замын удирдлагууд хамтран яриа хэлэлцээр тохирсны эцэст хоёр улсын хооронд Олон улсын зорчигч тээврийн галт тэрэг дахин явуулахаар болжээ. Хятадын Бээжингийн төмөр замын өртөө, Наннин өртөө, Вьетнамын Гиа Лам хотын Ханой вокзал хоорондын олон улсын суудлын галт тэрэг өнгөрсөн сарын 25-наас эхлэн үйл ажиллагаагаа сэргээлээ хэмээн Хятадын төмөр замын Nanning групп мэдээлэв. Энэхүү ажил нь хоёр орны аялал жуулчлал, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, соёлын харилцааг хөгжүүлэхэд түлхэц болох аж. Хятад-Вьетнамын олон улсын суудлын галт тэрэгний тасалбарыг тавдугаар сарын 22-ны 18:00 цагаас худалдаанд гаргасан байна. Зорчигчид тасалбарыг Гуанси хотын Гуйлинбэй галт тэрэгний буудал, Наньнин вокзал, Чунзүо галт тэрэгний буудал, Пиншян галт тэрэгний буудал зэрэг буудлуудын тасалбарын кассаас паспортоор худалдан авах боломжтой болжээ.

 Эх сурвалж: “Хятадын төмөр замууд” корпораци

http://www.china-railway.com.cn/english/news/202505/t20250528_145595.html

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.