Нүүр Боловсрол "Оюутны уянга-2025" яруу найргийн наадам боллоо
Боловсрол

"Оюутны уянга-2025" яруу найргийн наадам боллоо

G.Press 1 жилийн өмнө 137 үзэлт 0 сэтгэгдэл

 

Төмөр замын дээд сургуулиас “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан МЗЭ-ийн УБТЗ дахь салбартай хамтран “Оюутны уянга-2025” яруу найргийн наадмыг амжилттай зохион байгууллаа. Жил бүр уламжлал болон явагддаг "Оюутны уянга" наадам нь оюутан залууст эх оронч үзлийг төлөвшүүлэхийн хамт тэдний хүсэл сонирхол, үзэл бодлыг хөгжүүлдэг онцлогтой. Мөн монгол хэлний үгийн яруу сайхан, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлж, үгийн цэц, ухааны царааг нь тэлэх, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх ч зорилготой юм.

Энэ жилийн наадамд есөн оюутан тус бүр хоёр шүлэг уншин үгийн цэц, оюуны цараагаараа өрсөлдлөө. Наадмын тэргүүн байрыг Дохиолол холбооны III ангийн оюутан М.Мөнхцацрал “Аав”, “Бодол” шүлгээрээ, дэд байрт М-2 ангийн оюутан Ц.Төртүвшин “Зарлан дуудах хуудас”, “Сар” шүлгээрээ, гутгаар байрт Замын I ангийн оюутан Г.Батмөнх “Эргэлтийн цэг”, “Хайгаад ч олохгүй цэцэг” шүлгээрээ шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.