Нүүр Боловсрол Оюутны клубууд эгнээгээ тэлжээ
Боловсрол

Оюутны клубууд эгнээгээ тэлжээ

G.Press 7 сарын өмнө 83 үзэлт 0 сэтгэгдэл

 

Төмөр замын их сургуульд тогтмол үйл ажиллагаа явуулдаг олон сайн дурын клуб бий. Тухайлбал, сагсан бөмбөгийн "Жигүүртэн", бүжгийн "Болор талст", робоконы "Railbot" болон "Smart", "Инфинити" мэтгэлцээний клуб, "Ноён шатар" клуб, "Silver wings" зэрэг клубууд байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл эдгээр клубуудийн ахлагчид өмнөх хичээлийн жилд хийсэн ажлаа тайлагнаж, энэ хичээлийн жилийн төлөвлөгөөгөө танилцуулжээ.

Их сургуулийн захиргаанаас оюутнууддаа чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулдаг.  Тиймээс ч сайн дурын клубүүдээ дэмжин тэдний танилцуулга, шинэ гишүүн элсүүлэх үйл ажиллагааг Оюутны зөвлөлтэйгээ хамтран зохион байгууллаа. 2025-2026 оны хичээлийн жилд шинээр элссэн оюутнууддаа үйл ажиллагаа, үндсэн чиглэлээ танилцуулснаар гишүүнчлэлээ нэмж, эгнээгээ тэлсэн байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.