Дэлхийн театрын өдрийг угтан "Тэнгэрийн сум" түүхэн дуулалт жүжгийг ТЗДС, Политехник коллежийн багш, ажилтан, оюутнуудад зориулан 50 хувийн хөнгөлөлттэй үзүүлж, театрын урлагийг сурталчилжээ.
"Тэнгэрийн сум" жүжиг нь Монгол түмний түүхэн сэтгэлгээ, утга зохиол, урлагийн өв соёлыг бүтээлч хэлбэрээр үзэгчдэд хүргэж, үзэгчдийн зүрх сэтгэлд эх орноо хайрлах, үндэсний бахархлыг төрүүлэхэд чиглэсэн бүтээл байлаа.
Энэ бүтээл нь Монголчуудын түүх, утга зохиолын өвийг дэмжиж, үндэсний бахархал, эх оронч сэтгэлгээг төрүүлэхэд чиглэсэн бүтээл юм. энэ арга хэмжээгээр театрын урлагийг сурталчлах, оюутнуудын бүтээлч сэтгэлгээний хөгжлийг дэмжих, үндэсний бахархал, эх түүхээ хайрлах сэтгэлгээг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан явдал боллоо.
