Нүүр Боловсрол Оюутнууд замын их засвар, машин техникийн үйл ажиллагаатай танилцлаа
Боловсрол

Оюутнууд замын их засвар, машин техникийн үйл ажиллагаатай танилцлаа

G.Press 1 жилийн өмнө 115 үзэлт 0 сэтгэгдэл

 

ТЗДС-ийн "Төмөр замын барилга, зам, замын машины тэнхим"-ийн багш нар, Замын-1, 2,3 цахилгаан төвлөрүүлэлт хориглолын 1, 4 ангийн нийт оюутнууд УБТЗ-ын Замын албатай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу энэ сарын 23-нд Замын II ангийн 10 дугаар хэсгийн 460, 461 км-т хийгдэж буй замын их засварын ажлын үйл явц, зохион байгуулалт, машин техникийн үйл ажиллагаатай танилцлаа. Оюутнуудын онолын мэдлэгийг практиктай уялдуулах, ажил удирдагч болон инженер техникийн ажилнуудын нарын зөвлөгөө зөвлөмжийг оюутнууд сонсох, мэдлэгээ бататгах ач холбогдолтой байсан юм. Тэнхимийн зүгээс энэ жил шинээр элсэн суралцаж буй нэгдүгээр ангийн оюутнуудад мэргэжлийн болон сургалтын чиглүүлэх арга хэмжээг давхар зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээг дэмжиж  ТЗДС-ийн захиргаа, Замын алба, Замын II ангийн удирдлага, ИТА, тэнхимийн багш нар, идэвхи санаачлагатай оролцлоо.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.