Төмөр замын дээд сургуулийн I-III курсийн оюутнуудын дунд орос хэлний олимпиад амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиад нь хоёр үе шаттайгаар явагдаж, нийт 40 гаруй оюутан оролцсон бол II шатанд 10 шилдэг оролцогч шалгарсан юм.
Олимпиадад амжилттай оролцсон оюутнуудад өнөөдөр шагналыг нь гардууллаа. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд “Русский дом”-ын орлогч дарга Каламин А.И., Орос хэлний төвийн арга зүйч А.Алтанчимэг, ТЗДС-ийн захирал С.Галбадрах болон нийгмийн түншлэл, гадаад харилцаа хариуцсан дэд захирал А.Батсайхан нар оролцож, шилдэг оролцогчдод шагнал гардуулан, цаашдын сурах үйлсэд нь амжилт хүслээ.
Нэгдүгээр байрт Замын I ангийн оюутан Г.Мишээл түрүүлж, 1.5 кредит, өргөмжлөл, “Русский дом”-ын нэрэмжит шагналаар шагнуулжээ. Хоёрдугаар байрт Замын 3а ангийн оюутан Б.Маралмаа удаалж, 1.0 кредит, өргөмжлөл, “Русский дом”-ын нэрэмжит шагналаар шагнуулсан бол гуравдугаар байрыг Замын 2 дугаар ангийн оюутан Н.Анужин хүртлээ. Мөн 0.5 кредит, өргөмжлөл, “Русский дом”-ын нэрэмжит шагнал хүртлээ.
