Төмөр замын дээд сургууль оюутнуудынхаа хөгжил, төлөвшилд чиглэсэн сургалтын төлөвлөгөөнийхөө дагуу “Амьдрах урлаг Монголиа” иог бясалгалын нэгдсэн төвтэй хамтран ажиллажээ. Иогийн багш Б.Мягмарлхам, Д.Ургамал, Ч.Ангараг нар "Эрүүл амьдралын хэв маяг", "Сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ", "Амьсгалын дасгал-Бясалгал таниулах" чиглэлээр оюутнуудад сургалт зохион байгуулжээ.
Мөн тус сургуулийн “Райлбот”, “Смарт” клубийн оюутнууд хамтран өнгөрсөн 28-ны өдөр “MONROBOT CHALLENGE 2024” робот сонирхогч залуусын цуврал тэмцээнд амжилттай оролцож дараагийн шатандаа шалгарсан байна. Оюутнууд цагаан зураас мэдрэгч болон америк хөл бөмбөгийн төрөлд робот зохион бүтээн оролцсоноос америк хөл бөмбөгийн төрөлд хагас шигшээд шалгарчээ.