Нүүр Боловсрол Оюутан солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
Боловсрол

Оюутан солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

G.Press 8 сарын өмнө 96 үзэлт 0 сэтгэгдэл

 

Төмөр замын их сургууль, Бугат хотын Мэргэжил технологийн коллежийн хамтарсан солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

Төмөр замын их сургууль (ТЗИС) олон улсын хамтын ажиллагаагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд БНХАУ-ын Бугат хотын Мэргэжил технологийн коллежтой хамтран хэрэгжүүлж буй багш, оюутан солилцооны хөтөлбөрийг 2025 оны есдүгээр сарын 17–21-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү хөтөлбөрөөр Бугат хотоос 2 багш, 15 оюутан ТЗИС-ийг зорин ирж, сургалт, судалгааны арга туршлага солилцохын зэрэгцээ сургуулийн сургалтын орчин, лаборатори, дадлагын баазтай танилцсан юм. Хөтөлбөрийн хүрээнд хамтарсан семинар, хэлэлцүүлэг зохион байгуулж, хоёр талын боловсролын байгууллагын хамтын ажиллагааны шинэ боломж, чиглэлүүдийг тодорхойлсон онцлог байлаа.

Тус сургуулийн Оюутны зөвлөлийн гишүүд Бугатын оюутнуудтай танилцаж, Монголын үзэсгэлэнт газрууд болох Цонжинболдог, Аглаг бүтээлийн хийдэд зочилж, монгол ахуйтай танилцан, дурсгалын зураг татуулж хөгжилтэй, сайхан өдрүүдийг хамтдаа өнгөрүүлж, дурсамж бүтээсэн байна.

Мөн багш, оюутнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор спортын нөхөрсөг тоглолт, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулсан нь сургалтын орчноос гадна хүмүүнлэгийн харилцааг бататгаж, хоёр орны төмөр замын салбарын залуу үеийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэв.

ТЗИС-ийн хувьд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр олон улсын боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан, багш нарын мэдлэг, ур чадвар, судалгааны туршлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой үйл явдал боллоо.

ТЗИС цаашид Бугат хотын Мэргэжил технологийн коллеж болон БНХАУ-ын бусад түнш байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, багш, оюутны солилцооны хүрээг тэлэх, харилцан сургалт, судалгааны төслүүдийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.