Өнөөдөр УБТЗ-ын анги, салбар нэгжүүдэд ТЗДС-ийн оюутнууд зуныхаа амралтаар үйлдвэрлэлийн дадлага хийх "Оюутан отряд"-ын 50 оюутныг үдэх ёслолын арга хэмжээ боллоо.
"Оюутан отряд" үдэх ёслолд УБТЗ-ын Суурь бүтэц хариуцсан замын орлогч дарга В.В. Каренда болон холбогдох албаны бусад хүмүүс оролцлоо.
"Оюутан отряд"-ынхан Зүүнхараагийн Ачааны вагон засварын депо, Зорчигчийн вагон депо, Замын VI ангиудад очиж үйлдвэрлэлийн дадлага хийх юм.
Оюутан отрядын бүрэлдэхүүнд багтсан ТЗДС-ийн III курсийн оюутан Н.Хүсэл-Эрдэнэ аавынхаа ажилладаг Замын VI ангид очиж ажиллах юм. Түүний аав Замын VI ангийн бригадын дарга Ц.Нямжаргал ёслолын арга хэмжээнд ирж оролцож, хүүтэйгээ мөр зэрэгцэн ажиллах болсондоо туйлын баяртай байгаагаа илэрхийллээ.
