Нүүр Эрүүл мэнд Оюун санаагаа амраах арга
Эрүүл мэнд

Оюун санаагаа амраах арга

G.Press 2 сарын өмнө 141 үзэлт 0 сэтгэгдэл

 

Ядарсан биеийг амраадаг шиг сэтгэл оюунаа ч бас зөөлөн тэврэх хэрэгтэй шүү. Энгийн хэрнээ гүн тайвшрал өгдөг дадлуудыг хуваалцъя.

 

1. Гурван удаа гүн амьсгалах

 

Нүдээ аниад, хамраараа удаан амьсгаа авч, амаараа зөөлөн гаргана. 3–5 удаа ингэж амьсгал авахад л тархи тайвшраад ирдэг. Яарсан, бухимдсан үед ч оюуны тайвшрал болдог.

 

2. Гэрэлгүй, чимээгүй орчинд таван минут зүгээр  суух

 

Юу ч хийхгүй, юу ч бодохгүй гэж хичээхгүй

Толгойд элдэв бодол орж ирвэл: “За, бодол орж ирлээ, удахгүй сарнина биз дээ” гээд сэтгэл дотроо инээгээд өнгөрүүлээрэй.

Энэ бол бясалгалын энгийн хэлбэр юм.

 

3. "Яг одоо би ингэж мэдэрч байна..." гэх өдрийн тэмдэглэл

 

Өөрийгөө шүүмжлэхгүйгээр "Өнөөдөр ядраад байна, урам алга. Гэхдээ би энэ тухай бичиж чадаж байна гэдэг нь өөрөө урагшилж байна гэсэн үг" хэмээн урамшуулаарай. Бичих нь сэтгэлээ “асгаж” гаргах арга юм.

 

4. Утас үзэхгүй, чимээгүй, ганцаараа аяга цай уух

 

Зүгээр л цайныхаа уураар үнэрийг нь л мэдэр. Энэ бүхэн амьдралын жижигхэн тайвшрал л гэсэн үг.

 

5. Утсаа орхиод өглөө эсвэл оройд 5–10 минут алхах

 

Байгаль, салхи, нар, үүл... эдгээрийг мэдэр. Тархины ачаалал багасаж, "яг одоо" гэсэн агшинд төвлөрдөг.

 

6. Намуухан хөгжим сонс, зүгээр л хэвт

 

Төгөлдөр хуурын эсвэл борооны чимээ гэхчлэн байгалийн чимээг сонсоод хэвт. Ямар ч зорилгогүйгээр тайвшрахыг өөртөө зөвшөөрөөрэй.

Хамгийн чухал нь энэ бүхнийг “заавал хийх ёстой” гэж биш, харин хайртай хүндээ "чи минь жаахан амар даа" гэж хэлж байгаа мэт сэтгэлээр хийх хэрэгтэй юм шүү. 

 

Эх сурвалж: yolo.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.