Goldman Sachs: Ираны нийлүүлэлт тасалдвал брент төрлийн газрын тосны үнэ цаашид баррель нь 90 ам.доллар давна

Израилын талаас Ираны газрын тосны дэд бүтцэд халдаж магадгүй гэсэн болгоомжлол нэмэгдсэнээр брент төрлийн түүхий газрын тосны үнэ баррель нь 80 ам.доллар давлаа. Энэ нь наймдугаар сараас хойших дээд үзүүлэлт болов. Мөн АНУ-ын жишиг WTI төрлийн газрын тосны үнэ 3.7 хувиар өсөж, баррель нь 77 ам.доллароор арилжаалагдаж байна.

Энэ оны III улиралд эрэлт нийлүүлэлтийн зөрүү бий болох эрсдэлтэй холбоотойгоор газрын тосны үнэ буураад байсан юм. Харин дэлхийн нийт түүхий газрын тосны нөөцийн гуравны нэг нь байдаг Ойрх Дорнодод нийлүүлэлтийн тасалдал үүсэж магадгүй байгаа нь ийнхүү үнийн өсөлтөд нөлөөлж байгаа аж.

Ираны нийлүүлэлт тасалдвал брент төрлийн газрын тосны үнэ цаашид баррель нь 90 ам.доллар давна гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид үзэж байна.