Нүүр Уул уурхай “Oilprice”: АНУ Мексикээс Монгол хүртэл газрын ховор элемент хайж байна
Уул уурхай

“Oilprice”: АНУ Мексикээс Монгол хүртэл газрын ховор элемент хайж байна

G.Press 2 жилийн өмнө 181 үзэлт 0 сэтгэгдэл

 

“Oilprice”-т нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Дэлхийн их гүрнүүд газрын ховор элементийн эрэл хайгуул хийж байна. Дэлхий дахинд цэвэр эрчим хүчний шилжилт хүчээ авч байгаа энэ үед цэвэр эрчим хүч болон цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийн гол бүрэлдэхүүн хэсгүүдийн эрэлт нэмэгдэж байна. Үүний үр дүнд лити, кобальт зэрэг газрын ховор ашигт малтмалаар баялаг улс орнууд дэлхийн тавцанд хүчээ авснаар геополитикийн шинэ хэлбэр тогтож байна гэж ажиглагчид үзжээ. Одоо АНУ, Европын холбоо, Орос, Хятад зэрэг хүнд жингийн тоглогчид Латин Америк, Африк болон бусад хөгжиж буй бүс нутгийн засгийн газруудыг өөртөө татахаар өрсөлдөж байна. Саяхан “BloombergNEF”-ийн мэдээлэлд үндэслэн “South China Morning Post” сонинд Бээжин хэдийнэ дэлхийн ховор элемент, бал чулууны зонхилох үйлдвэрлэгч болсон талаар мэдээлжээ. Дэлхийн улс орнууд цэвэр эрчим хүчний салбараа хөгжүүлэхийн тулд Хятадын ханган нийлүүлэлтийн сүлжээнд найдаж байна гэсэн үг юм. Тоглолтоос харьцангуй хоцорсон ч АНУ одоо Хятадын ханган нийлүүлэгчдээс хамааралтай байдлаа зогсоож, цэвэр эрчим хүчний өрсөлдөгч болохын тулд  хүчин чармайлт гаргаж байна. Гэхдээ энэ  нь  тийм ч амар биш гэдэг нь батлагдсан.

АНУ Хятадын нөлөөллөөс ангид газрын ховор элементийн шинэ зах зээлийг эрэлхийлж буй. Барууны орнуудын газрын ховор элементийн худалдааны томоохон хэлэлцээр нь Вашингтоны  хоёр том өрсөлдөгч болох Орос, Хятад хоёрын хооронд хийгдэж байгаа юм. Өнгөрсөн сард АНУ-аас өндөр албан тушаалтнууд Монголд айлчилж, газрын ховор элементийн худалдааны харилцааг эхлүүлэх оролдлого хийсэн. Металл, ашигт малтмалын баялаг нөөцтэй Монгол Улсыг нэгэн цагт “Minegolia” хэмээн нэрлэж байсан билээ. Саяхан “Scientific American” сэтгүүлд "АНУ улс орнуудад нөөц баялгийнхаа төлөө илүү сайн тохиролцоо хийх болно" гэжээ.

Нэг ёсондоо АНУ-ын зүгээс Монголд хэлж байгаа зүйл бол “Бээжин юу ч хийж чадна, гэхдээ Вашингтон илүү сайн хийж чадна”  гэдэг байр суурь юм.  АНУ-ын одоогийн кампанит ажлын цорын ганц субъект нь Монгол Улс биш юм. Фернандес мөн өнгөрсөн онд Өмнөд Африк, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Мексикт айлчилсан. Үүний зэрэгцээ АНУ литийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж байна. Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА) дэлхийн хэмжээнд 2023 он гэхэд 107 гигаватт (ГВт) шинэ сэргээгдэх хүчин чадлыг нэмэгдүүлж, түүхэн дэх хамгийн том үнэмлэхүй өсөлт болж, дэлхийн нийт хүчин чадлыг 440 ГВт-аас дээш хэмжээнд хүргэхээр төлөвлөж байгааг мэдээлсэн. Үүний зэрэгцээ, цахилгаан автомашины борлуулалт энэ онд "тэсрэхүйц өсөлт" үзүүлж, 35 хувиар  нэмэгдэж, 14 саяд хүрэхээр байна.  “Popular Mechanics” сэтгүүлийн нэгдүгээр сард гаргасан тайланд “2030 онд цахилгаанжсан эдийн засагт 250,000-450,000 тонн лити хэрэгтэй болно. Харин 2021 онд дэлхий 105,000 тонн биш, ердөө 105-ыг л үйлдвэрлэсэн байна. Иймээс АНУ болон түүний өрсөлдөгчид газрын ховор элементийн шинэ нөөцийг яаралтай хөгжүүлэхгүй бол уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг амлалт биелэхгүй байх,  дэлхийн шинэ эдийн засагтай хөл нийлүүлэхгүй  байх эрсдэлтэй тулгараад байна.

 

https://oilprice.com/Metals/Commodities/From-Mongolia-To-Mexico-Americas-Global-Pursuit-Of-Critical-Minerals.html

 

https://itoim.mn/ 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.