1. Аз жаргалын гормон буюу дофамин ихээр үйлдвэрлэгдэж, улмаар та бүхэл өдөржин эерэг сэтгэл хөдлөлтэй байх болно. Таны чихэрлэг зүйл идэх дур хүсэл буурна.
2. Цэвэрхэн, толигор, уян хатан арьс -Та гүйсний дараа нүүр тань улаа бутардаг бол энэ нь сайн талтай. Учир нь улайж буй сайн цусны эргэлт нь таны нүүрний эс бүрт хүрч хүчилтөрөгчөөр хангагдаж бусад шим тэжээлээр дүүрч арьс илүү толигор болох юм.
3. Мэдрэлийн систем тайвширч та стрессээс ангижирна.

4. Бие залуужин тэр дундаа нөхөн үржихүйн системд эерэгээр нөлөөлнө. Мэргэжлийн эмч нар эмэгтэйчүүдэд цэвэршилтийн үеэр хөнгөн гүйхийг зөвлөдөг нь үүнтэй холбоотой.
5. Гуалиг байдал - охид бүсгүйчүүдийн хувьд биеийн галбир, уяан хатан байдал чухал ч яаж зөв жигд хөгжүүлэхээ төдийлөн мэддэггүй. Гүйх зэрэг кардио төрлийн дасгал хийх нь олон булчинд ачааллыг зэрэг хуваарилж улмаар бүхэл биеийн өөх шатаж биеийн ерөнхий хөгжилд жигд хүрч илүү галбирлаг болох юм.
Эрчүүдэд дээрх дурдсан зүйлс мөн адил ажиглагдах боловч зөвхөн залууст илүү их ялгардаг онцлог шинжүүд байдаг. Эрдэмтэд кардио төрлийн дасгалыг эрт хийснээр эрчүүдэд эрч хүч нэмэгдэх даавар илүү их ялгардаг ба улмаар бэлгийн дур хүсэл илүү сайжирдгийг баталсан юм. Энэ нь дан ганц даавраас шалтгаалдаггүй ба цусны эргэлт сайжирдагтай холбоотой. Цусны эргэлт сайжирч судас бэхжиснээр бэлгийн сулралаас урьдчилан сэргийлж чадна. Мөн бие ба тархин дахь сайн хүчилтөрөгчийн хангамж нь бэлгийн дур хүсэлд нөлөөлдөг тархины төвүүдийг идэвхитэй ажиллахад хүргэдэг байна.