Хятадын "Qilu" газрын тосны  компани "Shengli" хэмээх газрын тосны уурхайтай хамтран сая тонн зэрэглэлийн "CCUS төсөл" -ийг хэрэгжүүлж эхэлжээ.  Энэ тухай өнгөрсөн сарын 29-нд Хятадын газрын тосны Синопек групп мэдээлэв. Нүүрстөрөгчийг хуримтлуулан ашиглах болон хадгалах CCUS технологийг БНХАУ үйлдвэрлэлд нэвтрүүлж эхэлснээр салбарын бизнес менежментийг илүү боловсронгуй болгож байна гэж үзэж байгаа юм. 

"Qilu" газрын тос химийн компани агаарт гаргаж байсан нүүрстөрөгчийн давхар ислийг хураан авч шингэрүүлэн зориулалтын сав бүхий машинд ачин Shengli газрын тосны уурхай руу зөөвөрлөнө. Shengli газрын тосны уурхай тухайн төсөлд бэлдсэн 73 худгийн гүнд давхар ислийг шахаж, тос болгон хувиргах аж.

Хятадын газрын тосны "Синопек" группээс мэдээлж байгаагаар, уг төсөл 25 сая тонн тос хадгалах багтаамжтай, уурхайн гүнд шахан оруулах 73 худагтай ба ирэх 15 жилд нийт 10 сая тонн шингэрүүлсэн нүүрстөрөгчийн давхар ислийг худагт шахаж 3 сая тонн тос гарган авхаар ажиллаж байна гэв. Үүнийг энгийн аргаар тайлбалавал муу гарцтай байгаа цооног руу давхар исэл шахаж үлдсэн газрын тосыг дээш нь хөөж гаргана гэсэн үг . Дээрх төслийг хэрэгжүүлснээр жилд дунджаар 1 сая тонн нүүрстөрөгчийн давхар ислийг агаарт цацахаас сэргийлэх аж. Энэ нь 9 сая мод тарьсантай адил юм.