Нүүр Уул уурхай Нүүрсний экспорт ба үнэ
Уул уурхай

Нүүрсний экспорт ба үнэ

G.Press 2 жилийн өмнө 116 үзэлт 0 сэтгэгдэл

 

БНХАУ-ын Ганцмод боомтоор нэвтэрсэн Монголын нүүрс тээврийн автомашины тоо хоёр өдөр дараалан 1000 давж, экспорт эргэн сэргэлээ. Зургаадугаар сарын 19-ний өдөр тус боомтоор 1124 автомашин нэвтэрсэн нь энэ он гарснаас хойших дээд үзүүлэлт болж байгааг “SXCoal”-ийн статистик үзүүлэлт харуулж байна. БНХАУ-ын Шаньси мужид нүүрсний уурхайд осол гарсны дараа уурхайнуудад шалгалт эхэлсэнтэй холбоотойгоор үйл ажиллагаа нь саатаад байгаа ч коксжих нүүрсний үнэ түр хугацаанд өсөөд эргэн буурч байна. Монголоос импортолсон V ангиллын түүхий коксжих нүүрсний үнэ нь мөн унаж, өнгөрсөн долоо хоногийн дээд түвшнээсээ 150-200 юаниар буурчээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.