"UBTZ" подкастын энэ удаагийн дугаарт Улаанбаатар татах хэсгийн сургалтын зааварлагч машинч Н.Тэмүүжин оролцлоо. Тэрбээр, Зүтгүүрийн аж ахуйд нэвтрээд буй сургалтын арга зүй, шинэ техник, технологид суурилсан цахим хичээлүүдийн талаар бидэнтэй сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
