Төмөр замын чуулга нь нийгмийн хариуцлагын хүрээнд  БГД-ийн ИТХ, БГД-ийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэстэй хамтран “Ногоон гэрэл Цагаан шугам-2023” тэмцээнийг өнгөрсөн сарын 27-нд “Ган зам палас”-т зохион байгууллаа.

Уг тэмцээн нь хүүхдийг зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрэм болон эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, зөв дадалд сургах, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар, тэдний эцэг эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг сайжруулах, цэцэрлэг, сургуулийн багш, нийгмийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой үйл ажиллагаа юм. Уг тэмцээнд БГД-ийн  Ерөнхий боловсролын 17 сургуулийн 200 гаруй сурагч оролцож, эцэг эхчүүд нь үзэж сонирхлоо.