Нүүр Уул уурхай Никелийн хайгуулын төсөл амжилттай болсныг “Getech” мэдээлэв
Уул уурхай

Никелийн хайгуулын төсөл амжилттай болсныг “Getech” мэдээлэв

G.Press 2 жилийн өмнө 107 үзэлт 0 сэтгэгдэл

 

“Asian Battery Minerals” компанийн Монгол дахь никелийн хайгуулын төслийг амжилттай дуусгаснаа “Getech” компани мэдэгдлээ.

“Asian Battery Minerals” нь дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэгчдийн нэг “BHP” компанийн “BHP Xplor” хөтөлбөрийн хүрээнд хайгуул хийж байгаа аж.

Хайгуулын үр дүнг нарийвчлан танилцуулаагүй ч “Asian Battery Minerals” компанийн захирал З.Ган-Очир "Монголд хийж байгаа никелийн хайгуулын төсөлд “Getech”-ийн нарийн шинжилгээ, инновацлаг арга барил үнэ цэнтэй мэдээлэл олоход тусаллаа" гэж онцолж байна.

Мөн хайгуулын үр дүнг “Asian Battery Minerals” компани амжилттай болсон гэж дүгнэсэн, мөн цаашид Монголд хийх хайгуулын стратегиа сайжруулахад чухал нөлөөтэй үр дүн гарсан гэдгийг “Getech” компани тодотгожээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.