Лондоны Металлын биржид зэсийн үнэ 4.1 хувиар өсөөд байна

Зах зээлд нийлүүлэлтийн хомсдол бий болох хүлээлт нэмэгдсэнээр зэсийн үнэ дахин шинэ дээд түвшинд хүрлээ. Лондоны Металлын биржид зэсийн үнэ 4.1 хувиар өсөж, тонн нь 11.1 мянган ам.доллар давсан байна. Ингэснээр 2022 оны гуравдугаар сарын дээд түвшнээ шинэчилж байна.

2024 он гарсаар зэсийн үнэ 25 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Санхүүгийн байгууллагууд болон томоохон хөрөнгө оруулагчид зэсийн нийлүүлэлтийн хомсдол бий болсон гэж үзэж хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, зэсийн үнийг өсөлтийг өдөөж байна.