“Роснефть” компани Ангарск дахь газрын тос боловсруулах үйлдвэрүүддээ хуваарьт засвар үйлчилгээ хийж байгаа ч ирэх саруудад Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээгээ нэмэгдүүлэхээ мэдэгдлээ. Мөн төмөр замын тээврийн ачааллаас шалтгаалан хүргэгдээгүй түлшний хохирлыг барагдуулна гэдгийг тус компани тодотгосон байна. Монгол Улсын хувьд 2022 онд “Роснефть” компанитай хэлэлцээ хийж, АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохиролцсон юм.