.

Энэхүү санамж бичгийн хүрээнд УБТЗ-ын харьяа Төв эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөн туслах, дэмжлэгт хяналт хийх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хамтран зохион байгуулах, эмнэлгийн мэргэжилтнийг сургалтад хамруулах, чадавхжуулах болон хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Ташрамд дурдахад УБТЗ-ын Төв эмнэлэг нь томуу, томуу төст өвчлөлийн үед Баянгол дүүргийн 3, 4, 20, 25, 27, 28, 29 дүгээр хорооны иргэдэд хүүхдийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилгоор нэмэлт ор дэлгэн ажиллаж байна.