Нүүр УБТЗ ХНН Нэгдүгээр улирлын ээлжит үзлэг төвийн хэсэгт эхэллээ
УБТЗ ХНН

Нэгдүгээр улирлын ээлжит үзлэг төвийн хэсэгт эхэллээ

G.Press 3 жилийн өмнө 150 үзэлт 0 сэтгэгдэл

 

Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор 2023 оны 1 дүгээр улирлын ээлжит үзлэг төвийн хэсэгт УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ш. Нямсүрэнгээр ахлуулсан комиссын бүрэлдэхүүнтэйгээр 01дүгээр сарын 31-ний өдрийн 09:00 цагаас Амгалан өртөөний хэсэг, салбар нэгжүүдэд хийгдэж эхэллээ. Үзлэгээр "Эрсдэлийн үнэлгээ" Замын даргын А-828 тоот тушаалын хэрэгжилтийг бүрэн хангах, төмөр замын "Аюултай бүсийн дэглэм"-ийн хэрэгжилтийг сайжруулах, 2022 онд хийгдсэн Замын даргын ээлжит үзлэгийн мөрөөр авч хэрэгжүүлэх ажлын тухай тушаалын хэрэгжилт, 2023 онд гарсан Замын даргын А-01, 02, 03, 04 тоот тушаалын биелэлтийг шалгах бөгөөд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гологдол, зөрчил, дутагдлыг давтан гаргахгүй байхад онцгойлон анхаарч ажиллах үүрэг чиглэл өгч байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.