Нэг ажилтанд ногдох ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2023 оны эхний улиралд 4.8 сая төгрөг болжээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 434.3 (10хувь) мянган төгрөгөөр өссөн болохыг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос өнөөдөр мэдээллээ.
Томоохон дөрвөн салбараар авч үзвэл нэг ажиллагчид ногдох ДНБ буюу хөдөлмөрийн бүтээмж 2023 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс уул уурхай олборлолт, аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбарт өсөж, хөдөө аж ахуйн салбарт буурсан байна.