Нүүр Үнэ ханш Нефтийн үнэ өсжээ
Үнэ ханш

Нефтийн үнэ өсжээ

G.Press 3 жилийн өмнө 142 үзэлт 0 сэтгэгдэл

 

Саудын Араб болон Газрын тос олборлогч орнуудын байгууллагын бусад орнууд /ОПЕК+/ олборлолтоо бууруулахаа гэнэт зарласны дараа газрын тосны үнэ өслөө. “ОПЕК+” газрын тосны олборлолтоо өдөрт ойролцоогоор 1.16 сая торхоор бууруулах талаар мэдээлэл ням гарагт гарсны дараа “Brent” маркийн газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 6 орчим ам.доллароор өссөнөөр 85.54 ам.долларт хүрсэн бол “WTI” маркийн газрын тосны үнэ 5.22 ам.доллароор өсөж, 80.89 ам.долларт хүрчээ. Саудын Араб, ОХУ бүрэлдэхүүнд нь багтдаг “ОПЕК+”-ийн Сайд нарын түвшний цахим уулзалт болохоос нэг хоногийн өмнө газрын тосны үнэ ийнхүү өссөн байна. “ОПЕК+”-ийн олборлолтоо бууруулах шийдвэр нь газрын тосны үнийг 10 ам.доллароор өсгөж магадгүй гэж “Pickering Energy Partners” хөрөнгө оруулалтын фирм ням гарагт мэдээлжээ. Мөн “Goldman Sachs” компани “Brent” маркийн газрын тосны үнийг энэ оны эцэс гэхэд 95 ам.долларт, 2024 онд 100 ам.долларт хүрнэ хэмээн урьдчилсан төсөөллөө ахиулсан байна. 

 

Reuters

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.