Нүүр УБТЗ ХНН Сүхбаатар зангилааныхан дээд амжилт тогтоов
УБТЗ ХНН

Сүхбаатар зангилааныхан дээд амжилт тогтоов

G.Press 3 жилийн өмнө 137 үзэлт 0 сэтгэгдэл

 

Саяхан болсон Монгол–Оросын хилийн төмөр замын комиссын зөвлөгөөний протоколд хоногт 10 хос галт тэрэг солилцохоор тохирсон билээ. Ингэснээр УБТЗ-ын тээврийн хэмжээ өсч, Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм.Тэгвэл энэ протоколд тусгагдсаны дагуу УБТЗ-ын Сүхбаатар зангилааны төмөр замчид өнгөрөгч 03 дугаар сарын 16-ны 17.00 цагаас 3 сарын 17-ны 17.00 цагийн хооронд ОХУ-ын Наушки өртөөнөөс 10 галт тэрэг хүлээн авч,  мөн тооны галт тэрэг хүлээлгэн өгснөөр 2021 оны дээд амжилтаа шинэчлэн тогтоосон байна.  Тэд өмнө нь, 2021 онд есөн галт тэрэг хүлээлгэн өгч, найман галт тэрэг хүлээн авч байсан амжилтаа ийнхүү ахиулсан байна. Тухайн ээлжинд Сүхбаатар өртөөний жижүүр Б.Мандахбаяр, Г.Батмөнх ахлагчтай зангилааны нэгдсэн ээлжийн хамт олон галт тэрэг солилцоог өсгөхийн төлөө мэргэжлийн ур чадвар гарган шаргуу ажиллажээ. 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.