Нүүр Гадаадын төмөр зам Нарны эрчим хүчээр хэрэгцээгээ хангадаг галт тэрэгний буудал
Гадаадын төмөр зам

Нарны эрчим хүчээр хэрэгцээгээ хангадаг галт тэрэгний буудал

G.Press 1 жилийн өмнө 145 үзэлт 0 сэтгэгдэл

 

Наньнин-Жухай хоорондын хурдны галт тэрэгний Наньнин-Юлинь хэсэгт шинээр баригдсан хамгийн том өртөө болох Юлинбэй галт тэрэгний өртөө нь нуурын дэргэд далавчаа дэлгэсэн галт шувуутай төстэй архитектур дизайнтай аж. Галт тэрэгний буудлын хүлээлгийн танхимын таазанд ган суурин дээр нүдэн гэрэл олныг суурилуулж, дээвэрт нь 2892 ширхэг нараар цэнэглэх цахилгаан хавтан байрлуулснаар нүдэн гэрлүүдийг асаах эрчим хүчийг тасралтгүй хангадаг байна. Юлинбэй галт тэрэгний өртөөн дэх цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх энэ төсөл өнгөрсөн онд хэрэгжсэн Гуанши ногоон тээврийн туршилтын хөтөлбөрийн нэг хэсэг нь ажээ. Ингэснээрээ нарны эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэдэг бие даасан өртөө болжээ.  Жилд ойролцоогоор 1.6 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай энэ төсөл хэрэгжсэнээр жилд 479 орчим тонн стандартын нүүрсийг сольж, зардал хэмнэж, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулж чадна гэж тооцоолжээ

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.