УБТЗ-ын тарифыг удаа дараа индексжүүлэн, алдагдлыг бууруулснаас бий болох орлогоор ажилтнуудын цалин хөлсний системийн шинэчлэлийн алхмыг эхлүүлэх юм. Талууд хамтын гэрээнд заагдсан өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн тэтгэмжид “тасралтгүй” гэсэн нөхцөлийг хасахаар тохиролцсон бөгөөд энэхүү заалтын хэрэгжилт нь 2023.05.15-ны өдрөөс эхлэх юм байна. Хамтын гэрээний 2.9 дэх заалтыг хэрэгжүүлэх хүрээнд цалин хөлсийг нэмэгдүүлэх, цалин хөлсний сүлжил системийн шинэчлэлийг хэрэгжүүлэх алхмыг хийх талаар талууд дараах байдлаар харилцан тохиролцжээ.  Ажилчдын үндсэн цалинг 6 хүртэл хувь нэмэгдүүлэх, сарын ажлын үр дүнгийн шагналыг 20 хувь болгон тэгшитгэх, одоо мөрдөгдөж байгаа үндсэн цалингаас тооцсон сарын ажлын үр дүнгийн шагналын зөрүүг шууд үндсэн цалинд шилжүүлэн нэмэгдүүлэх, тасралтгүй ажилласан жилийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцон “УБТЗ”-д ажилласан 2 дах жилээс эхлэн 10 дахь жил дуустал хугацаанд жил тутам 1%-иар, 11 дэх жилээс эхлэн 25 дах жил дуустал хугацаанд жил тутам 0.5%-иар нэмэгдүүлэн олгоно. 26 дахь жилээс эхлэн тасралтгүй ажилласны нэмэгдэл нь тогтмол 17.5% байхаар харилцан тохиролцжээ.