Нүүр Гадаадын төмөр зам Москвагийн Рижский вокзал намар хүртэл үйл ажиллагаагаа зогсооно
Гадаадын төмөр зам

Москвагийн Рижский вокзал намар хүртэл үйл ажиллагаагаа зогсооно

G.Press 3 жилийн өмнө 116 үзэлт 0 сэтгэгдэл

Москвагийн Рижский төмөр замын өртөө наймдугаар сарын 31 хүртэл үйл ажиллагаагаа түр зогсооно гэж Москвагийн төмөр замын хэвлэлийн алба мэдээлэв. Москва-Рижская өртөөний зам, дэд бүтцийг сэргээн засварлахтай холбогдуулан зорчигчдын үйлчилгээ хязгаарлагдах бол Рижский вокзалын барилгад байрлах "Паровозик Рижик" хүүхдийн соёлын төв, Оросын төмөр замын үзэсгэлэнгийн цогцолборууд үргэлжлүүлэн ажиллах ажээ. Уг засварын ажлын хүрээнд станц хоёр шинэ тавцантай болохын зэрэгцээ хотын захын галт тэрэгний билет худалдаж авах бэлэн мөнгөний цэгтэй болох аж.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.