Нүүр Гадаадын төмөр зам Москвагийн галт тэрэгний буудлыг худалдахаар болжээ
Гадаадын төмөр зам

Москвагийн галт тэрэгний буудлыг худалдахаар болжээ

G.Press 2 сарын өмнө 93 үзэлт 0 сэтгэгдэл

 

ОХУ-ын нийслэл Москва хотын галт тэрэгний хамгийн хуучны буудлуудын нэг "Рижский" буудлыг нийтэд худалдахаар болсон талаар “Интерфакс” агентлаг мэдээлжээ. Буудлыг эзэмшигч РЖД “Оросын төмөр замууд”  хувьцаат нийгэмлэг албан ёсны сайтдаа энэ тухай зар нийтлэхдээ “Галт тэрэгний буудлын барилгуудыг зорчигч тээврийн зорилгоор ашиглалгүй удсан явдал нь тэдгээрийг өөр зориулалтаар ашиглах бололцоог нээж байна” гэжээ. 1901, 1929 онд ашиглалтад орсон нийт 7.8 мянган кв/м талбай бүхий барилгыг дөрвөн тэрбум рублиэс эхлэн дуудлагаар худалдах аж.

Шинэ эзэмшигчдэд нь 13.7 мянган кв/м газрыг түрээсээр ашиглуулна. Барууны хориг арга хэмжээнээс шалтгаалж ачаа тээврийн хэмжээ эрс буурснаар “Оросын төмөр замууд” нийгэмлэг санхүүгийн хүнд байдалд ороод байгаа юм. Ийм шалтгааны улмаас компани үл хөдлөх хөрөнгүүд, ашиглалтгүй байгаа дэд бүтцийн байгууламжууд, үр ашиг муутай охин компаниудаа худалдах шийдвэр гаргаад байгаа билээ. “Оросын төмөр замууд”-ын нийт өр өнгөрсөн 2025 оны байдлаар дөрвөн их наяд рубль буюу 45-50 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь тус компанийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.