2022 оны байдлаар тус компанийн борлуулалтын орлогын 82 хувь нь гадаад валютаар орж ирсэн байна.

"Монложистикс Холдинг" компанийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ.

Тус компани олон нийтэд 15 хувиа санал болгож 10.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ. Түүнчлэн хувьцааныхаа 70 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн хувийг олон нийтэд санал болгож байгаа аж.

"Монложистикс Холдинг" татан төвлөрүүлсэн хөрөнгийн дийлэнх хувийг шинээр баригдсан төмөр замууд дээр хөдлөх бүрэлдэхүүн болох галт тэрэгний хөрөнгө оруулалтад зарцуулахаар байгааг компанийн Гүйцэтгэх захирал Г.Хишигбат мэдээлсэн юм.  

"Монложистикс холдинг"-ийн өөрийн хөрөнгийн өгөөж 2022 онд 39 хувь болсон нь системийн нөлөө бүхий банкнуудын дунджаас 1.9 дахин өндөр байгааг онцолж байв. Мөн 2022 оны байдлаар тус компанийн борлуулалтын орлогын 82 хувь нь гадаад валютаар орж ирсэн байна.