Нүүр УБТЗ ХНН Мөнгөн дэмжлэг хүссэн материалыг 30-ныг хүртэл хүлээн авна
УБТЗ ХНН

Мөнгөн дэмжлэг хүссэн материалыг 30-ныг хүртэл хүлээн авна

G.Press 7 сарын өмнө 86 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

УБТЗ-аас орон сууц хувьчилж аваагүй болон нийгэмлэгээс хэрэгжүүлсэн орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй төмөр замчин анх удаа ипотекийн зээлийн орон сууц худалдан авсан бол Хамтын гэрээний дагуу мөнгөн дэмжлэг үзүүлдэг билээ. 2014-2024 онд нийт 1434 ажилтан материалаа ирүүлснээс 474 ажилтанд 1.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Энэ жил энэхүү мөнгөн дэмжлэгийг 70 төмөр замчинд олгох ажээ.

Энэ сарын 3-нд орон сууцны мөнгөн дэмжлэгийн хүсэлт өгөх ажилтнуудад зөвлөгөө өгөх цахим хурлыг зохион байгууллаа. Хурлаар ОСТК-оос дээрх дэмжлэгийг авахад ямар материалуудыг хэрхэн бүрдүүлэх талаар зөвлөгөө өгч, төмөр замчдын асуултад хариуллаа.

Өмнөх жилүүдэд ирүүлсэн материалын тэн хагас нь шаардлага хангахгүй, бүрдүүлэлт дутуу ирж байжээ. Тиймээс орон сууцны мөнгөн дэмжлэг хүссэн ажилтныхаа материалыг байгууллагууд авч нягталж шалгаадэнэ сарын 30-наас өмнө эх материалыг ОСТК-ын нарийн бичигт ирүүлэхээс гадна хуулбарыг Эйбл системийн албан бичгээр давхар илгээх юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.