“Монголын Хөрөнгийн бирж” ХК 2023 оны III улиралд 7.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 2.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа тайлагналаа.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа эхэлсэн нь тус компанийн өсөлтөд голлон нөлөөлснийг онцолж байна. Тухайлбал: Аравдугаар сарын 30-наас хойш нүүрсний долоон удаагийн,  төмрийн баяжмалын найман удаагийн цахим арилжаа зохион байгуулж, нийт 130.6 төгрөгийн арилжаа хийсэн байна.

Тайлант хугацаанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Монголын Хөрөнгийн биржийн арилжааны үнэд үндэслэн тооцохоор болсныг онцолж болохоор байгаа юм.

 

Үнэт цаасны арилжааны хувьд энэ оны эхний 10 сард нийт 648.4 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Есдүгээр болон аравдугаар сард “Монголын Хөрөнгийн бирж” ХК-ийн хувьцааны эргэлт идэвхтэй байлаа. Хувьцаа нь хоёрдогч зах дээр арилжигдаж эхэлснээс хойш даваа гарагийн арилжаа хаагдахад 32 хувиар буурчээ. Тус компанийн зах зээлийн үнэлгээ 38.5 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.