Нүүр Уул уурхай Монголын коксжих нүүрс тонн нь 1180-1200 юаниар арилжаалагдаж байна
Уул уурхай

Монголын коксжих нүүрс тонн нь 1180-1200 юаниар арилжаалагдаж байна

G.Press 3 жилийн өмнө 107 үзэлт 0 сэтгэгдэл

 

     Тавдугаар сарын 17-ны өдөр Гашуунсухайт-Ганцмод боомтоор Монголын нүүрс тээврийн 584 автомашин гарсныг “SXCoal” мэдээллээ. Энэ оны хоёрдугаар сард тус боомтоор нэвтэрч буй автомашины тоо 1000-аас дээш гарч байсан юм.

Долоо хоногийн дунджаар БНХАУ-ын коксжих нүүрсний үйлдвэрүүдийн нөөц 14.3 хувиар буурч, 940 мянган тонн болсон байна. Энэ нь сүүлийн найм хоногт анх удаа буурсан үзүүлэлт болж байгаа юм. Нөөц ийнхүү буурч байгаагаас коксжих нүүрсний үнийн уналт тогтворжиж магадгүй гэсэн эерэг хүлээлт үүсээд байгааг “SXCoal” мэдээллээ.

Тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар Монголын коксжих нүүрс тонн нь 1180-1200 юаниар арилжаалагдаж байсан аж.

Бээжин хотноо болох БНХАУ-Төв Азийн чуулга уулзалттай холбогдуулан Яньань хотын зарим уурхайнууд олборлолтоо түр зогсоогоод байгаа аж. Хэдий тийм боловч БНХАУ-ын бусад бүс нутагт коксжих нүүрсний гарц тогтвортой байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.