Өнгөрсөн 14-15 -ны өдрүүдэд БНХАУ-ын Жансу мужийн Лянь-Юнганг боомтод “Хятад-Европ” чингэлэг тээврийн олон улсын форумд болсон. Энэ үеэр тус боомтын удирдлагатай ЗТХЯ-ны дэд сайд Л.Халтар уулзаж, цаашид тус боомтоор Монголын экспорт , импортын тээврийг дамжуулан тээвэрлэх боломжийн тухай ярилцжээ.
Монгол Улсын хувьд Хятад улсын Тяньжин боомтыг олон жил ашиглаж байгаа ч тус боомтоор дамжих ачаа жилээс жилд нэмэгдэж чингэлэгийн бөөгнөрөл үүсэх болсон. Иймд цаашид нэг бус нижгээд боомтыг ашиглан Монголын ачааг тээвэрлүүлэх шаардлага үүсч байна.
Дэд сайд Л.Халтар тэргүүтэй төлөөлөгчид ирэх арваннэгдүгээр сард Монголын тээвэр зуучийн холбооны төлөөлөл, мөн БНХАУ-ын тээвэр зуучийн холбоо, Ляньюнганг боомтын удирдлага оролцсон хамтарсан уулзалтыг зохион байгуулах саналаа Хятадын талд тавьсан байна.