“Mongolian Mining Corporation” компанийн хувьцааны ханш 4.58 хонгконг доллар болоод байна
“Mongolian Mining Corporation” компанийн хувьцааны ханш Хонгконгийн Хөрөнгийн биржид 12 хувиар өслөө. Арилжааны хэмжээ нь дундаж түвшнээсээ долоо дахин өндөр байсан нь анхаарал татаж байна.
Тус компанийн хувьцааны ханш 4.58 хонгконг доллар болсон нь 2015 оны зургаадугаар сараас хойших дээд үзүүлэлт нь боллоо. Энэ даваа гарагт “Mongolian Mining Corporation”-ийн 7.39 сая хувьцаа зарагдсан нь 20 өдрийн дунджаас болох 1.1 сая нэгж хувьцаанаас өндөр үзүүлэлт болоод байна.
“Fitch Ratings” тус компанийн зээлжих зэрэглэлийг “B” түвшинд хэвээр үлдээснээс хойш “Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны ханшид өнөөдрийнхтэй адил томоохон хөдөлгөөн гараагүй юм.
Илүү урт хугацаанд харвал тус компанийн хувьцааны ханш 52 долоо хоногийн туршид 106 хувиар өссөн байна. Харин энэ хугацаанд “Hang Seng Index” 9.9 хувиар буурчээ.
